© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Өнөөдөр MedBook-т

Б.Бат-Эрдэнэ: Монголын аль ч эмнэлэгт байдаггүй үйлчилгээг " Нура" төв нэвтрүүлнэ

Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, хиймэл оюун ухаанд суурилсан шинжилгээний төв нээгдэх гэж байгаа бөгөөд, гадагшаа оношоо тодруулах гэж явдаг цаг үе ард хоцрох нь ээ. Урьдчилан сэргийлэх, хавдрын эрт үеийн оношилгооны NURA төвийн талаар Төслийн менежер, Хүний их эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Таван Богд Групп эрт оношилгооны төв нээх гэж байгаа гэж сонслоо. Яагаад энэ салбарт орох болов? Учир шалтгаан, зорилго зорилтынх нь тухай хэлж өгөөч.
-
Эрүүл мэнд гэдэг зүйл хүний бүх зүйл. Эрүүл мэндээ алдвал хүн юугаар ч нөхөж болдоггүйг эргэн тойрноосоо харж байгаа.

Таван Богд Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хорт хавдрыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэхүү төслийг эхлүүлж байна. Танд зарим статистик тоон баримтыг дурдъя. Монгол улс хавдрын шалтгаант нас баралтын индексээр дэлхийд нэгт ордог.

Ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгд ордог. Элэгний хот хавдрын нас баралтаар бас дэлхийд нэгд орно. Өөр хэд хэдэн хорт хавдрын нас баралтаар дэлхийд дээгүүрт ордог бол, нийт хорт хавдрын нас баралтын түвшнээр (Mongolia – 194.38) дэлхийд тэргүүлж байна. Аймшигтай биш гэж үү. Монголд жилд 6 мянган хүн хот хавдар шинээр оношлогддог бол 4500 нас бардаг. 80% нь яагаад нас барж байгаа юм бэ? Яагаад гэвэл нөгөө 6 мянган оношлогдсон хүний чинь 75-80% нь хожуу оношлогддог. Ихэвчлэн яг хавдар нь илрээд хавдартай болчихлоо гэнгүүт дандаа төгсгөлийн үе шатдаа орчихсон байдаг. Ийм учраас тэр хүн эрүүл мэндийн талаасаа тусламж авах боломжгүй болчихсон гэсэн үг.

Тэгвэл үүнийг яаж бид засах вэ? Урьдчилан сэргийлэх боломж байгаа юу? Мэдээж байгаа. Статистик ч тодорхой харуулж байна. Хамгийн гол алдагдаад байгаа хожуу оношлоод байгаа процессыг зөв болгох. Ийм учраас Nura-ийн гол зорилго бол эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилготой багц шинжилгээний төв, Nura эмчилгээ хийхгүй гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Nura-ийн гол зорилго бол жилд 4500 хожуу илрээд байгаа хавдрыг эрт илрүүлчихье.

Тэгвэл эрт илрүүлснээр ямар үр дүн гарах вэ. Жишээ нь Japanese Association of Clinical Centers гаргасан Японд хийгдсэн судалгаагаар хавдрын 1-р үе шатанд илрүүлбэл 93% нь 5-с дээш жил амьдраад байна, 2-р үе шатанд нь илрүүлэхэд 24% нь л 5-с дээш жил амьдраад байна гэдэг судалгаа байдаг, мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ярилцлагад дурдагдсан жишээг хэлье. “Бүх төрлийн хавдрыг эрт илрүүлэх юм бол эдгэрэх магадлал 91%-тай байдаг” юм байна. Харин хожуу үед илрэх юм бол эдгэх магадлал нь 10 хүрэхгүй хувь байх.

Хавдар нь оношлогдоод, химийн эмчилгээ хийлгэж үзээд, удахгүй хөнгөвчлөх эмчилгээнд шилжээд, хамгийн муухайгаар хэлэхэд хоногоо хүлээх болдог. Их удлаа гэхэд л 5 жилийн дотор нас барж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ. Нас барна гэдэг ойлголт нь тодорхой болчихсон. Эрт оношлогдсоноос бусад тохиолдолд хийгдэж байгаа эмчилгээ нь нас барах хүртэлх хугацааг уртасгахад чиглэсэн л эмчилгээ хийж байгаа юм. Харин 1 дүгээр шатанд нь илрүүлчих юм бол бүрэн эдгэх нь. Ийм учраас бидний хамгийн гол зорилго бол монголд жил болгон илэрч байгаа 6 мянган тохиолдлыг 1 дүгээр шатанд нь илрүүлэх зорилготой байгаа юм.

Хоёр дахь шалтгаан дэлхий дээр одоо өндөр наслалтаараа Япон, Солонгос, Америк зэрэг улсууд тэргүүлж байна. Жишээ нь Япон улсыг аваад үзэх юм бол 1952 онд хамгийн анх эрт илрүүлэг үүссэн, жил болгон өвчнийг эрт илрүүлдэг ийм систем үүсчихсэн байдаг. Монгол Улс 2022 онд анх удаа эрт илрүүлэг туршлаа, цаашдаа үргэлжлэх эсэх нь тодорхойгүй зогсоочихсон байна. Эндээс өндөр наслалт, хавдрын өвчлөл зэрэг нь эрт илрүүлэгтэй хамааралтай гэдэг зүй тогтол шууд харагдаж байгаа.

Тэгвэл бид эрт илрүүлснийхээ дараа яах вэ гэхээр гадна дотнын хамгийн сайн гэсэн эмнэлгүүдтэй холбож өгөх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, монголынхоо бүх эмнэлгүүдтэй хамтарч ажиллана гэсэн үг.

-NURA төвийн талаар дэлгэрэнгүй танилцуулж өгөөч.
-
Nura нь FUJIFILM Корпорац урьдчилан сэргийлэх үзлэг, хавдрын эрт үеийн оношилгоог шинэ түвшинд гаргах зорилгоор Энэтхэг улсад 2021 онд байгуулсан, дэлхийд хамгийн түгээмэл 10 төрлийн хорт хавдар, 10 төрлийн амьдралын хэв маягаас шалтгаалах архаг өвчнөөс урьдчилан сэргийлж, тогтмол хугацаанд биеэ үзүүлж, хянуулах боломжийг олгох багц оношилгооны төв юм. Ердөө 120 минут зарцуулаад, хамгийн сүүлийн үеийн, дэлхийд тэргүүлэгч, шилдэг тоног төхөөрөмжүүдээр шинжлүүлээд, хиймэл оюун ухаан, олон улсын болон дотоодын эмч нарын багийн хамтарсан дүгнэлтээр, 32 төрлийн шинжилгээ өгөөд, бүтэн биеэ оношлуулаад, эмчээсээ зөвлөгөө аваад, эрүүл мэндийн үзлэгт орсон дүгнэлтээ авдаг цогц үйлчилгээ гэж ойлгож болно.

Nura Mongolia нь зочид буудлын интерьер шийдэлтэй, Япон стандартын үйлчилгээний соёлыг нэвтрүүлснээрээ, үйлчлүүлэгчдийн тухтай байдлыг бий болгоно.

Энэтхэгт анхны салбараа нээснээс хойш, нийтдээ 3 хотод байгуулсан бөгөөд Япон улсад удаах салбаруудаа нээж, жилдээ нэг салбараар 10-20 мянган хүнд үйлчлүүлж байна. Монгол улсад албан ёсоор 5 дахь төвөө нээхээр бэлтгэж байна.

-Хиймэл оюун ухааныг Монголчууд одооноос л ашиглаж эхэлж байгаа. Тийм учраас Монголчуудын итгэх итгэл тийм ч их биш. Тэгэхлээр яг хиймэл оюун ухаан гэдгийг тайлбарлаад өгөөч.
-
Хоёулаа анх компьютер гэдэг зүйл байхгүй байхад ямар байсныг саная. Сампингаар тоо бодож, бичгийн машинаар тоог нягталж, нэгэндээ ганцхан мессеж хүргэхийн тулд сумын холбоон дээр дугаарлаж байсан. Тэгвэл одоо ямар байна. Хэдэн сая дата дээр хэдхэн товчлуураар тооцоолол хийж, хэдэн зуун сая зургаас яг хэрэгтэй зургаа хэдхэн секундийн дотор л олж байна. Тэгвэл анагаах ухаанд хиймэл оюун ухаан ямар хэрэгтэй гэж.

Өнөөдөр компьютер томографийн зургийг нэг эмч харлаа. Бүгдийг нь тогтож харж, өөрчлөлтийг нь нэг бүрчлэн гаргаж ирэхэд ямар цаг хугацаа орох уу, эмч нарын маань ачаалал хэр байдаг билээ. Үнэхээр л тод өөрчлөлт биш бол бүгдээс нь шүүж гаргаж ирэхэд цаг хугацаа хүрэлцэх болов уу? Тэгэхээр тэр харьцуулалт хийх ажлыг нь хиймэл оюун ухаан хийгээд, зөвхөн өөрчлөлттэй хэсгийг нь ялгаад өгчихвөл эмч нар маань дүгнэлт гаргахад хэчнээн амар болох уу.



Шинжилгээ өгч байсан бүх хүмүүс маань маш сайн мэдэж байгаа хэвийн хэмжээг заагаад, одоо өөрийнх нь байгаа түвшнийг зааж өгсөн байдаг. Яг түүн шиг бүх шинжилгээг нь хиймэл оюун ухаан маань жишнэ гэсэн үг. Ийм учраас тухайн хүний биед гарсан өөрчлөлтийг хамгийн сайн илтгэж чадах юм бол хиймэл оюун ухаан байгаа юм.

Тэгвэл REiLI юугаараа бусад хиймэл оюун ухаанаасаа өөр вэ гэвэл хамгийн том дата баазтай буюу хүмүүсийн мэдээллийг өөртөө цуглуулчихсан. Хиймэл оюун ухаан нэг хүний мэдээллийг суулгах болгонд л тэр хиймэл оюун ухаан суралцаж байгаа, нөгөө 50 мянган хүний мэдээллийг өөртөө суулгачихсан гэдэг утгаараа анагаах ухааны дэвшилтэт технологи учраас дэлхийд тэргүүлэгч гэж үнэлэгдээд байгаа юм.

-Саяхан улс орон даяар бүтэн биеийн шинжилгээний аян өрнөсөн. Би хувьдаа таны ярьж байгаатай төстэй шинжилгээ өгсөн. Түүнээс ялгаа нь юу юм бол.
-
Нэгдүгээрт хамгийн том ялгаа нь Монголд огт байхгүй, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж. Манай монголчууд гадагшаа шинжилгээ өгөхөөр Солонгос, Тайланд, Бангкок, Бээжин Хятад руу явж өгдөг шүү дээ. Яагаад гадагшаа явж оношилгоонд ордог вэ гэхээр тоног төхөөрөмжийн хүчин чадлаас болж байгаа юм.

Монголд байхгүй илүү хүчин чадалтай хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүд гаднын эмнэлэгт байгаа учраас, шинжилгээ нь алдаагүй гарах учраас Монголчууд гадагшаа яваад байгаа юм. Түүнээс биш Монгол эмч нарын ур чадвар муу байгаа юм биш. Харин ч зарим салбар дээрээ дэлхийд гайхагдах эмч нар ч байдаг. Тэгвэл Nura-д ашиглаж байгаа FUJIFILM-ийн бүх тоног төхөөрөмж дэлхийд топ зэрэглэлд үнэлэгддэг. Монголчуудын гадагшаа явж хийлгээд байгаа тэр шинжилгээнүүдийг Монголд өгч байна аа гэсэн үг.

Хоёрдугаарт хиймэл оюун ухаан дүгнээд гаргаад ирчихсэн хариуг дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөх боломжтой. Гуравдугаарт тухайн хүний хариуг ганцхан манай эмч дүгнэж байгаа биш, Олон улсын Nura төв маань давхар хянадаг. Дээр ярьсан бүх шинжилгээний хариуг NURA-ийн эмч нар давхар харж, дүгнэлт гаргаж бүгдээрээ хянаад гаргаад ирж байгаа гэсэн үг.

-Эмнэлгээр явахын зовлон ч их дээ. Хэдэн өдөр л зарцуулдаг. Танайх 120 минут гэхээр амжих болов уу гэсэн бодол төрж байна. Улсын болон хувийн эмнэлэгт үзүүлж байгаа үйлчилгээтэй харьцуулж үзсэн болов уу.
-
З2 төрлийн шинжилгээг бусад эмнэлгүүдэд өгөхөд хамгийн багадаа 2.8 өдөр, дунджаар 3.5 өдөр зарцуулна. Эхлээд дугаар авна, захиалга өгнө, цусаа өгнө, шээсээ өгнө, тухайн шинжилгээнийхээ хариуг нэг өдөр хүлээнэ. Шинжилгээний хариу нь үдээс хойш нь юм уу эсвэл маргааш нь гарахаар эмчдээ үзүүлнэ, тэгээд хөхний рентгенийхээ цагийг авна, дараа компьютер томографийнхаа цагийг авна, рентгений цаг чинь өглөө 10-аас компьютер томографынх чинь үдээс хойш 4-өөс гэх мэтчилэн. Бүх эмнэлгүүд маань “Хоосон цаг дээрээ цаг авдаг” системээр явдаг учраас тухайн хүн маань богино хугацаанд амжуулах боломжгүй.

120 минут гэдэг нь Nura дээр тогтоосон стандарт. 120 минутад үйлчлүүлэгч маань ямар ч, яарч сандарч, хэн нэгнийг хүлээхгүйгээр, тухтай тааваараа байж, замдаа цай, кофе, ундаа ууж, тусгайлан бэлтгэсэн төрлийн лоббид амраад, шинжилгээндээ ороод явахад 120 минутдаа бүрэн амжихаар зохицуулалт хийгддэг. Долоон мянга гаруй хүнд үйлчлээд тогтчихсон, стандартчилагдсан систем. Манай ажлын хэсгийнхэн бүгдээрээ газар дээр нь очоод өөрсдөө орж үзээд 120 минутад яаж багтдаг болохыг газар дээр нь суралцаад ирсэн.

Судалгаагаар хүн өвдсөн хойноо л эмнэлэгт очихыг зорьдог, бусад үед эмнэлгийн орчин тухгүй санагддаг, цагаан халаад нь зарим хүнд айдас мэдрүүлдэг гэснийг үндэслэн 5 одтой зочид буудлын стандартаар тохижуулсан, Япон стандартын үйлчилгээний соёлыг нэвтрүүлсэн учир тав тух, үйлчилгээний чанарт итгэж болно.

-Хэдэн настай хүн Nura-аар үйлчлүүлж болох вэ? Ямар давтамжтай үйлчлүүлэх ёстой юм бол.
-
Nuraд жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд орж болохгүй. Бусад бүх хүмүүс Nura-д орох боломжтой. Яг 365 хоног тутамд нэг удаа орно гэсэн үг. Энэ дээр Nura-ийн нэг дараагийн давуу тал гарч байна. Та 2023 онд Nura-аар ороод л биеийнхээ байдлыг олон улсын стандартын 4 үнэлгээгээр үнэлүүллээ. Та өөрийн эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудлаа мэдлээ гэж бодъё. Ирэх жил 2024 онд үзүүлэнгүүт таны шинэ түүхийг 2023 онтой харьцуулаад аль нь сайжирсан, эсвэл аль нь муудсан, аль нь анхаарах шаардлагатайг гаргана гэсэн үг. Биеийн байдлаа бүрэн хяналтдаа байлгах боломж.

Та манай веб сайт дээрх өөрийн аккаунтаараа бүх мэдээллээ эмнэлгээс шалтгаалахгүйгээр, интернеттэй л бол хаанаас ч дүгнэлтүүдээ аваад байх боломжтой гэсэн үг. Тухайн үйлчлүүлэгчийн дата мэдээлэл Nura Mongolia дээр 60 жил хадгалагдана. Дараагийн чухал зүйл бол Nura-аас тухайн хүндээ яг жил болонгуут нь сануулна. Автоматаар цаг захиалга хийж, эргэх холбоотой ажиллана.

Энгийн жишээгээр тайлбарлавал Таван Богд групп Тоёотог албан ёсны хамгийн анх оруулж ирээд “Таны дугуйны хугацаа дууссан байна шүү. Тосоо солиулаарай, жилийн сервис хийх хугацаа болсон байна” гээд үйлчлүүлэгчээ дууддаг. Тухайн хүн өөрөө мартчихсан байхад сануулж, тухай бүрд нь сервисээ аваад яваад байхаар тухайн хүний худалдаж авсан хөдлөх хөрөнгө бол ямар ч эвдрэл гэмтэлгүй олон жил чанартай хөрөнгө болоод яваад байдаг. Гэтэл Монголын аль ч эмнэлэгт ийм үйлчилгээ байдаггүй бол Nura дээр яг энэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа.

-Ийм гайхалтай тоног төхөөрөмж дээр ажиллах эмч нар ямар туршлагатай хүмүүс байгаа вэ? Манайх чинь эмч дээрээ л гол нь тулгуурлаж очдог онцлогтой шүү дээ тэ?
-
Өө яг зөв. Энийг бид нар 100% өөрчлөхийг эрмэлзэж байгаа. Монгол хүмүүсийн эмнэлэг, шинжилгээнд хандах хандлага нь хүнд чиглэсэн байдаг. Сайн эмч хаана байна, тэрний эмч нь сайн, тэр муу эмч гэдэг ур чадварын ялгаа өндөр, дандаа хүн төвтэй байгаа учраас эмнэлгүүд чинь янз бүр байгаад байгаа юм.

Ийм учраас хүмүүс сайн гэдэг зүйл рүү яваад хэдэн өдрийн, заримдаа хэдэн сарын оочир хүлээгээд байгаа юм. Энэ асуудлыг Nura яаж шийдсэн бэ гэхээр эмч төвт бус технологи төвтэй болгож байгаа хэрэг. Хүн болгоны хариу яг ижлээр бүгд техник технологи программ хангамж нь ажиллаад дүгнэлт гараад ирж байгаа юм. Бид компьютерынхоо эксел дээр тоо бодчихоод хариу нь зөв болов уу гээд тооны машин дээр нягталж бодох шаардлагагүйтэй ижилхэн. Гарч ирсэн дүгнэлтийг илүү нягталж, харилцан хамаарлынх үнэн зөв эсэх дээр л манай эмч нар маань одоо хяналт тавина.

Зөвлөгөөг бол манай эмч өгнө. Манай төвийн эмч, сувилагч нар Монгол Улсад хамгийн багадаа 5-аас дээш жил ажилласан туршлагатай, 2-3 орны хэлтэй бөгөөд FUJIFILM-ийн эрчимжүүлсэн богино хугацааны сургалтад хамрагдаж шилдэг мэргэжилтнүүд байгаа. Ингээд сургалтад суучихсан энэ эмч нар маань илүү одоо тухайн хүндээ чиглэсэн байдлаар хандана аа гэсэн үг.

-Танд баярлалаа.

NURA төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
И-Мэйл: Info@nura.mn
Facebook: NURA Mongolia

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..