© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Нийгмийн эрүүл мэнд

Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” 370, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/206 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт гаргах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг тус яамнаас зохион байгуулдаг.

Бүрдүүлэх материалын жагсаалт

Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт гарч эмчилгээнд хамрагдсан иргэн санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлөө зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээллийг тусган дараах материалын хамт бүрдүүлэн ирүүлнэ үү. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/,
  2. Оршин суугаа нутаг дэвсгэрийн өрх, сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,
  3. Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатайг тодорхойлсон улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн “Эмнэлгийн дүгнэлт”, хурлын тэмдэглэл /эх хувь/,
  4. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, сүүлийн 5 жил шимтгэл төлсөн тэмдэглэлийн хуулбар,
  5. Гадаад оронд эмчилгээ хийсэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт, төлбөр төлсөн баримтын эх хувь /Англи хэлнээс бусад хэлээр бичигдсэн бол баталгаат орчуулгаар Монгол хэл рүү орчуулсан/.

Дээрх мэдээлэлтэй холбоотой тодруулгыг Эрүүл мэндийн яамны 51-263820 дугаар утсаар авна уу.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..