© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Халдварт өвчин

" Монгол Улсад коронавируст халдварын эсрэг сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй"

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн Монгол Улсад хэзээ сүргийн дархлаа тогтох талаар судалгааны дүнг танилцуулав.

Тэрбээр "Хүн амын 70 хувь буюу 2.2 сая хүн коронавируст халдварын эсрэг дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтлоо гэж үзнэ.

Одоогоор 1.9 сая хүн вакцинд хамрагдсан. Гэхдээ вакцин хийлгэсэн хүн бүр дархлаатай болно гэж ойлгож болохгүй. Сүүлд хийсэн тооцооллоор вакцин хийлгэсэн дөрвөн хүн тутмын гуравт нь дархлаа тогтож, нэг нь дархлаатай болж чадахгүй байгаа. Вакцины үр нөлөө 75%.

Өнөөдрийн байдлаар 96 мянган хүн халдварт өртсөн нь бүртгэгдсэн. Үүнээс гадна ойрын хавьтал болж вирусийг биедээ авсан ч шинж тэмдэггүйгээр өвчилж эдгэрсэн хүмүүс бий.

Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтдийн өгсөн зөвлөмжид халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо нь бодит өвчлөлийн 1/3 -1/4 нь байдаг гэж бий. Энэ дагуу тооцвол халдварт өртөж, байгалийн дархлаатай болсон байх хүний тоо 270-360 мянга байх магадлал өндөр байна.

Эх сурвалж: ЭМЯ

Манай улсад сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй. Дээр хэлсэнчлэн манай улсын 2.2 сая хүн дархлаатай болж байж сүргийн дархлаа тогтоно. Иймд 440 мянган хүн дархлаатай болох шаардлага бий.

Ингэхийн тулд, авч болох хамгийн сайн арга хэмжээ нь нэмж 500 мянган хүнд вакцин хийх, муугаар тооцоход ойролцоогоор 145 мянган хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтоно" гэлээ.

Хүн амын дундах халдвар 100 мянгад дөхсөн энэ үед өвчлөл 20-30 мянгаар нэмэгдэж, аравдугаар сарын 1-н гэхэд хамгийн багадаа 130 мянга, ихдээ 250 мянга хүрэх тооцоолол бий аж. Гэхдээ энэ нь мутацилагдсан хувилбар орж ирээгүй тохиолдол гэж үзсэн тооцоолол юм байна. Тиймээс Монгол Улсад мутацилагдсан хувилбар оруулахгүй байх нь чухал гэдгийг доктор Т.Бэгзсүрэн онцолж байв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..