Мэдээ
Зөвлөгөө
Эм & Өвчний онош
CME & БОЛОВСРОЛ
Академи
Видео
Ажлын байр
Толь бичиг
PubBook
AI MED
© MedBook.mn. 2011-2023
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Мэдээ
Зөвлөгөө
Эм & Өвчний онош
CME & БОЛОВСРОЛ
Академи
Видео
Ажлын байр
Толь бичиг
PubBook
AI MED
ХАНДИВ
Зөвлөгөө
Д аминдэмийг бид хэр сайн мэддэг вэ?
2021/06/17
MedBook.mn
0
ЖИРГЭХ
0
ХУВААЛЦАХ
Аминдэмүүдийг
Тосонд уусдаг аминдэм,
Усанд уусдаг аминдэм,
Аминдэм төст бодис гэж ангилж үздэг.
Д аминдэм нь хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Д аминдэм дотроо Д1, Д2, Д3, Д4, Д5, Д6 гэсэн төрлүүдтэй байдаг ба эдгээрээс хүний эрүүл мэндэд тустай нь Д2 (эргокальциферол), Д3 (холекальциферол) юм. Эргокальциферол нь ургамлын гаралтай хоол хүнсээр хүний биед орж ирдэг. Холекальциферол нь хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний арьсанд нийлэгждэг. Энэ шинжээр нь байгалийн аминдэм гэж нэрлэх нь бий. Холекальциферол нь мөн загасны тос, цөцгийн тос зэрэг амьтны гаралтай хоол хүнсэнд бас байдаг. Хүний биед нийлэгжсэн болон хоол хүнсээр гаднаас орж ирсэн Д аминдэм нь өөхний эдэд хуримтлагддаг. Бидний бие организм зуны улиралд хуримтлуулсан Д аминдэмийн нөөцийг өвлийн саруудад ашигладаг.
Манай ард түмэн амьдралын хэв маягаас болж Д аминдэм агуулсан амьтны болон ургамлын гаралтай хоол хүнс бага хэрэглэдэг, газар зүйн байршлаас шалтгаалж зуны улирал нь 8 сарын дунд үе хүртэл 70 өдөр үргэлжилдэг зэрэг нь Д аминдэмийн дутагдал үүсэх үндсэн нөхцөл болдог байна.
Та бидний бие махбодод байгаа Д аминдэмийн үндсэн зорилго нь нарийн гэдэсний ханаар хоол хүнсэнд агуулагдаж байгаа кальци, фосфорын шимэгдэлтийг хангах юм. Энэ үүргээс нь болж бидний ихэнх нь Д аминдэмийг зөвхөн бага насны хүүхдийн рахитийн үед хэрэглэдэг гэсэн ойлголттой байдаг. Өнөө үед Д аминдэм нь цус харвалт, зүрхний шигдээс, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх, тэр ч байтугай хавдрын эсрэг өндөр үр дүн үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Д аминдэмийн цусан дах хэмжээ:
50<нг/мл, эсвэл 125<нмол/л Д аминдэм илүүдэлтэй
20-50 нг/мл, эсвэл 50-100 нмол/л Д аминдэм хангалттай
12-20 нг/мл, эсвэл 30-50 нмол/л Д аминдэм хангалтгүй
<12 нг/мл, эсвэл <30 нмол/л Д аминдэм дутагдалтай.
Д аминдэмийн дутагдал
Цусан дах тосонд уусдаг, чухал Д аминдэмийн түвшин 20 нг/мл эсвэл 50 нмол/л-ээс багасахыг Д аминдэмийн дутагдал гэж үздэг. 2016 онд ОХУ-д хэвлэгдсэн судалгаанд дэлхий дээрх хүмүүсийн 50-с илүү хувьд нь Д аминдэмийн дутагдал ажиглагдсан. Өндөр настангуудын дундах Д аминдэмийн дутагдал 80-90%-д хүрдэг гэж тэмдэглэгдсэн байна. Д аминдэм нь кальци-фосфорын солилцоог зохицуулж, төрөлхийн болон олдмол дархлааг үүсгэж, хавдрын эсрэг хамгаалалтыг өдөөдөг. Мөн Д аминдэм нь бодисын солилцоо, мэдрэлийн үйл ажиллагаа, цусны эргэлт болон дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс Д аминдэмийн дутагдлын үед ясны эмгэг хугарал үүсэх, амархан ядрах, ханиад, томуунд өртөмхий болоход хүргэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэй хүний биед агуулагдах Д аминдэм нь тестостероны солилцоонд оролцож, бэлэг эрхтний хэвийн хөвчрөлт болон нөхөн үржихүйн чадварыг бүрдүүлдэг нь тогтоогдсон байна. Мөн Д аминдэм нь андроген дааврын дутагдал болон бэлгийн сулрал үүсэх нэг шалтгаан болдог байна.
Зөвлөх
Б.Нурбол
Мэс заслын эмч, АУ-ы магистр
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр
Cэтгэгдэл
0/500 тэмдэгт
Илгээх
НИЙТ СЭТГЭГДЭЛ (
0
)
Одоохондоо сэтгэгдэл оруулаагүй байна. Та анхны сэтгэгдэл бичих бол
энд дарна уу
Шинэ мэдээ
Их уншсан
Ц.Билэгтсайхан: Зөөвөрлөгдөх тохиолдлоос илүүтэй дотоодын кластерт анхаарна
2022/01/14
" 5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалт, 12-17 насныхны бүүстер тунгийн асуудал ойрын хугацаанд тодорхой болно"
2022/01/14
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц үзлэгийн төлбөрийг ЭМД-аас 100 хувь хариуцдаг
2021/11/18
ЭМЯ: Сайн вакцин байсан ч цар тахлыг таслан зогсоохгүй
2021/09/24
" Арбидол эмийн тун хэмжээг тааруулахгүй бол элэг хордуулна. Тиймээс заавал эмчийн заалтаар хэрэглэнэ"
2021/09/14
Д.Сүнжидмаа: Хэдий сайхан барилга, тоног төхөөрөмжтэй ч алслагдсан учир сувилагч хангалтгүй байна
2021/09/14
" Эдгэрсэн бол уушгины нарийн мэргэжлийн эмчид хандаарай"
2021/08/02
" Эдгэрсний дараа архи хэрэглэвэл элэгний цирроз үүсэх аюултай"
2021/07/23
Хеликобактер ба ходоодны хавдар
2021/07/23
Хайбрид дархлаа гэж юу вэ?
2021/07/20
12-17 насны хүүхдүүдэд Pfizer вакцины нэгдүгээр тунг үргэлжлүүлэн хийж эхэллээ
2021/07/20
COVID-ийн эндэгдлийн дийлэнх хувьд зүрх судасны эмгэг хавсарчээ
2021/07/20
Улаанбаатарт 544, орон нутагт 627 тохиолдол шинээр батлагдаж, зургаан хүн нас барлаа
2021/07/19
Хүн амын өвчлөл
2021/07/19
С.Наранцэцэг: Гуравдугаар эмнэлгийн эмч, ажиллагсад коронавирусын эсрэг ажиллах бэлэн байдлаа хангасан
2021/07/19
Ё.НАРАНЦЭЦЭГ: БҮХ ӨВЧИН ГЭДСЭНД ЭХЭЛДЭГ
2021/07/19
ЭМЯ: 2246 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа
2021/06/30
ЭМЯ: 15 хүн нас барж, 264 хүн маш хүнд байна
2021/06/28
2021-06-24 өдөр ЭМЯ: 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
2021/06/24
СУДАЛГАА: Халдвар авч эдгэрсэн хүмүүст олон улсын эмч, мэргэжилтнүүд юуг АНХААРУУЛЖ, ямар ЗӨВЛӨГӨӨ өгч байна вэ
2021/06/23
Коронавирусийн халдвар аваад гэрээр эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал хүндэрвэл хаана хүлээж авах вэ?
2021/06/23
Б.Ууганбаяр: Vero Cell, AstraZeneca, Pfizer вакцинаас өөрт тохирохыг сонгон хийлгэх боломжийг нээж өгч байгаа
2021/06/23
/2021-06-23/ ЭМЯ: 2213 хүнээс халдвар илэрч, 37-83 насны 10 хүн нас барлаа
2021/06/23
ЭМЯ: 2231 хүн Covid-19 халдвар авч, 12 хүн нас барав
2021/06/22
Т.Бэгзсүрэн: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн
2021/06/22
ACA СТАНЦ: ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оролцлоо
2021/06/22
О.Дашпагма: Спутник V вакцины II дахь тунг энэ сард багтан нийлүүлэх урьдчилсан мэдээ авсан
2021/06/22
Монгол эмч нар олон улсын цахим хуралд оролцлоо
2021/06/22
" Монгол Улсад коронавируст халдварын эсрэг сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй"
2021/06/22
БНХАУ иргэдээ вакцинжуулсан тунгаар дэлхийд тэргүүлж байна
2021/06/21
Уншиж байна ..