© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Нүд судлал

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

Аливаа юмс үзэгдлээс ойсон гэрлийн параллель туяа нүдний тунгалаг булчингуудаар нэвтэрч, хугараад нүдний хамгийн арын хэсэг буюу торлог бүрхүүл дээр фокус-алж, харах үйл явц явагддаг. Ингэснээр хүн хамгийн их тунгалаг хардаг байна. Эдгээр тунгалаг орчны нэг бол болор юм. Болор нь хүүхэн харааны яг ар хэсэгт цээнийн шандсаас дүүжлэгдэж байрладаг тунгалаг, 2 гадаргуу нь гүдгэр цилиндр хэлбэртэй, гадуураа маш нимгэн ууттай эд бөгөөд болор нь хүний хол ойр харах үйл явцыг хангаж өгдөг ач холбогдолтой. Химийн бүтцийн хувьд авч үзвэл 35% орчим хувийг усанд уусдаг альфа, бетта, кристалл уургууд болон усанд уусдаггүй уургууд агуулагддаг төдийгүй натри, кали, магни зэрэг эрдсүүдийг агуулдаг.

“Болор цайх эмгэгийн үед эдгээр химийн найрлагад өөрчлөлтөд орсонтой холбоотойгоор болрын тунгалаг шинж чанар алдагдаж, болор бүүдэгшиж эхэлдэг.”

Болор цайх эмгэг нь нүдний эмгэгүүд дотроос хамгийн элбэг тохиолддог бөгөөд үүсэж байгаа хугацаа, шалтгаан, байрлалаас нь шалтгаалаад хэд хэдэн янзаар ангилж өгдөг.

Нүдний болор цайл шалтгаанууд

Үүсэж байгаа хугацааны хувьд болрын цайлтыг төрөлхийн болон олдмол гэж ангилдаг.

Төрөлхийн болрын цайлт : Энэ нь ихэвчлэн удамшлын шалтгаантай байдаг. Зарим нэгэн бие махбодийн гажгууд буюу өөрчлөлтүүдтэй хавсарч тохиолдох нь элбэг. 

Олдмол болрын цайлт: Хөгшрөлт, гэмтлийн, гэрлийн хэт ягаан туяаны нөлөөлөл, өвчний хүндрэл, хордлого, амьдралын буруу дадал, хэв маяг шалтгаануудаас болж үүсч буй болрын цайлтыг олдмол болрын цайлт гэнэ.

Олдмол болрын цайлт дотроос хамгийн их элбэг тохиолддог нь хөгшрөлтийн болрын цайлт байдаг. Энэ нь 50 -аас дээш насны хүмүүст ихэвчлэн үүсдэг. Орчин үед эмгэг чанрыг нь бүрэн гүйцэд тайлбарлаагүй боловч, болрын химийн бүтэц найрлага өөрчлөгдсөнтэй холбоотой тунгалаг шинж чанар маань алдагдаж, бүүдэгшил үүссэнээс болж болрын цайлт үүсдэг.

Болрын цайлтын хувьд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Нүдний болор цайх нь өвдөлтгүй явагддаг бөгөөд өдөр тутмын хараатай холбоотой үйлдлийг хийхэд хүндрэл гардгаар илэрдэг байна.

Үүнд:

  • Хараа бүдэг болох
  • Юмс хоёрлож харагдах
  • Аажим явцдаа тухайн хүндээ ямар нэгэн өвдөлтгүй хараа бүүдэгших байдлаар эмнэлзүйн шинж тэмдэг өгдөг.
  • Үүнээс гадна гэрэлд хэтэрхий мэдрэг болох
  • Хүүхэн харааны хар өнгө болох

Болрын цайлтыг хэрхэн оношлох вэ?

Оношлогооны хувьд та зайлшгүй нарийн мэргэжлийн нүдний эмчид хандах хэрэгтэй. Хамгийн эхэнд био-микроскопоор үзлэг хийгээд тухайн болрын цайлтын байршил хаана байна, үүнтэй холбоотойгоор хараанд ямар өөрчлөлтүүд үүссэн гэдэгтэй холбоотойгоор үнэлгээ хийгээд цаашдын эмчилгээний арга замыг зөвлөдөг.

Нэгэнт болрын цайлт явагдсан байгаа тохиолдолд өвчтөнд эмийн болон мэс заслын эмчилгээний сонголтуудыг эмч нар санал болгодог.

Эмийн эмчилгээ:  Энэ нь болрын цайлтын яг эхэн үед илүү үр дүнгээ өгдөг. Бусад гэмтлийн буюу хэт ягаан туяаны шалтгаантай болрын цайлтын үед эмийн эмчилгээ нь төдийлөн үр дүнтэй бус.

Дусаалгануудын хувьд авч үзвэл болрын метаболизмд илүү үйлчилдгээрээ тухайн болрын цайлтыг удаашруулж өгдөг. Монгол орны хувьд каталинка, тауфин гэх мэт дусаалгуудыг илүү өргөн хэрэглэдэг.

Мэс засал эмчилгээ:    Мэс засал эмчилгээ нь болрын хамгийн төгс эмчилгээ гэж үздэг. Өөрөөр хэлбэл цайсан болрыг аваад оронд нь хиймэл болор суулгаж өгөх үйл явц юм. Сүүлийн үед техник технологийн дэвшилтэт байдал, маш боловсронгуй болсонтой холбоотойгоор болрын мэс ажилбар харьцангуй аюулгүй, найдвартай хийгддэг болсон.

Тухайн болрын мэс засал өвчтөндөө зовуур шаналгаагүйгээр тодорхой хугацааны дараа харааны байдал хурдан сэргэдгээрээ давуу талтай байдаг.

Болрын мэс засал хийлгэсэн хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

Болрын мэс засал хийлгэсэн хүмүүст тодорхой хэмжээний эмчилгээнүүдийг тодорхой хугацаатайгаар зөвлөдөг. Учир нь ямарваа нэг мэс ажилбарын дараа эмчилгээ, мөн гам барих зайлшгүй байдаг шүү дээ. Тиймээс болрын мэс ажилбарын тухай үрэвсэл дарах нүдний дусаалга, болон хиймэл нулимсуудыг хэрэглэдэг байгаа.

Нүдний дусаалга хэрэглэх хоорондох зайг 10-15 минут гэж үздэг. Өөрөөр хэлбэл эхний дусаалгын үйлчилгээ маань салстаараа шимэгдээд үр дүнгээ өгсний дараа, дараагийн бүтээгдэхүүнээ хэрэглэнэ.

Болрын мэс ажилбарт орсны дараа нүд хуурайшиж буй тохиолдолд нүдний эмч нар зөвлөхдөө хугацаа уртасгагч бодис агуулаагүй, нэг удаагийн савлагаа бүхий хиймэл нулимс сонгон хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь нүдэнд ирэх хоруу чанар нь бага мөн нүдний нулимсан бүрхүүлийн нөхөн төлжилтөд эерэгээр нөлөөлдөг байна.

Таны нүд аргах, торох, улайх, нулимс гоожих зэрэг нүдний хуурайшилтын шинж тэмдэг илэрч буй бол нөөшлөгч бодис агуулаагүй, нэг удаагийн савлагаатай матафреш хиймэл нулимсыг санал болгож байна.

Та өөрт ойрхон бүхий л эмийн сангуудаас авах боломжтой мөн https://monfaonline.mn/ захиалан гэртээ хүргүүлэн авах боломжтой.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..