© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Өнөөдөр MedBook-т

ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЛЭГ OЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЛЭЭ

Өнөөдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Эерэг хандлага - Эрүүл оюутан” аяны хүрээнд 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 20 мэргэжилтнийг өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох өртөөчилсөн сургалт зохион байгуулах сургагч багшаар бэлтгэх сургалтыг Нийслэлийн Засаг захиргааны 5-р байрны сургалтын танхимд зохион байгууллаа.

Охид, хөвгүүдийг эрүүл зан үйлд сургах, ирээдүйд амьдралын зөв хэвшилтэй гэр бүлтэй болох, эрүүл хүүхэд төрүүлж өсгөх, улс орны аюулгүй байдалд хувь хүний зүгээс ямар эрх эдэлж, ямар үүрэг гүйцэтгэх цаашлаад охид, эмэгтэйчүүдийн хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүл төлөвлөлтийн орчин үеийн аргуудаас таниулах зэрэг агуулгын хүрээнд өртөөчилсөн хэлбэрээр өнөөдрийн сургалтыг зохион байгуулснаараа онцлог боллоо.

Сургалтыг Сэтгэцийн их эмч, сэтгэл засалч Ж. Гантулга, Сэтгэл судлалын ухааны Магистр, Докторант сэтгэл судлаач Ө.Ариунаа, Нийгмийн эрүүл мэндийн магистрант, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Мөнхбаяр нар удирдан явуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг дүүргүүдийн залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна“ гэж заасны дагуу “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянаар их дээд, сургууль, коллежийн оюутан залууст эрүүл мэндийн мэдлэг олгох, тэднийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг олон үйл ажиллагааг Нийслэлийн 9 дүүргийн залуучуудын хөгжлийн төв, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулах юм.

Монгол Улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байна гэсэн судалгааг НҮБ-аас 2018 онд гаргажээ.

Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна.

Өсвөр насандаа жирэмсэн болсон олон охид сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломж нь хязгаарладаг бөгөөд түүнийгээ нууж, айж сэтгэл санаа тогтвортой бус байснаар олон эрсдэлд өртдөг тул өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай юм.  гэж Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..