
Орчин цагт та өглөө эртлэн босоод өглөөний цайндаа түргэн хоол (гамбургер, сэндвич) идэнгээ аяга кофе ууж, ажил руу яаран сандран ирж, өдөржингөө 8 цагийг сандал дээрээ сууж өнгөрөөдөг үү. Мөн бидний олонх нь өдөр бүр дасгал хийхэд эсвэл оройн зугаалганд цаг гаргадаггүй. Хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, биеийн жингийн илүүдэл зэрэг нь олон хүнийг шамбарам гэдэг эмзэг асуудалтай болгоход хүргэдэг. Шамбарам өвчний үед цагаан мах гарах, загатнах, хавагнах, цус гарах, өвдөх зэрэг тааламжгүй шинж илэрч өвчтөн амьдралын бүх баяр баясгаланг мартахад хүргэдэг.
Шамбарам өвчний талаар:
Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний (хоол боловсруулах замын төгсгөл буюу өтгөн хэлбэржиж, гадагшлах хэсэг) амсрын судаснууд өргөсөж, цүлхэн үүссэнээр илэрдэг өвчин юм. Үүссэн цүлхэн шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог.
Шамбарам өвчнийг үүсгэх шалтгаанууд:
Эмчинй зөвөлгөө.
Эмч: Б. Нурбол