© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Нүд судлал

ХҮҮХДИЙН ХАРАА МУУДАЛТ

Хэрвээ миний хүүхэд муу харж байвал би яах вэ ?

Хэвийн хүүхэд ээжийгээ таних чадвартай байдаг ба 6-8 долоо хоногтойгоосоо инээдэг. Хэрвээ хүүхдийн 2 нүд хоёул муу харж байвал хүүхэд ээжийгээ таньдаггүй эсвэл харааны цочроогчидод хариу өгдөггүй байна. Хүүхэд алхаж эхлэх үед ямар нэгэн обьектыг байнга мөргөдөг. Хэрвээ хүүхдийн зөвхөн 1 нүд нь  муу хардаг бол түүнийг мэдэхэд хэцүү байдаг. Муу хардаг нүдийг нөгөө нүдтэй зөв харьцуулж болдоггүй. Энэ шалтгаанд хялар ордог. Хүүхдийн нүднүүд жигд хэмнэлтэй шилжин хөдөлж болно / нистагм /. Зарим муу харах шалтгаанд эвэрлэгийн цагаа эсвэл хүүхэн харааны ард цагаан харагдах орно. Зарим тохиолдолд Нүдний дотоод даралттай хүүхдийн нүднээс нулимс гарч мөн гэрэлд маш мэдрэмтгий болдог. Хараа муутай байгаа эсэхийг хүүхэд эмчид үзүүлэхээр очих эсвэл сургууль дээрх харааны урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр мэдэгдэж тогтоогддог. 
 
Хүүхдэд ямар шалтгаанаас болж хараа мууддаг вэ ? 
Шалтгаанууд :
• Хугарлын гажиг: ойрд сайн харах / миопиа/ , холд сайн харах / гиперметропиа/, астигматизм / цилиндр /
• Болор цайх
• Нүдний дотоод даралт ихсэх
• Хялар
• Нүдний гэмтэл / зарим үед хүүхэд гэмтсэн тухайгаа гэр бүлдээ хэлдэггүй /
• Эвэрлэгийн өвчнүүд
• Торлог болон ХМХ-н  өвчнүүд
• Удамшлын өвчнүүд
• Хавдар / ретинобластома /
• Бусад нүдний хэвийн бус байдал 
Хүүхдэд хараа мууддаг маш олон шалтгаан байдаг. Зарим нь маш энгийн эмчлэгдэхэд хялбар байдаг байхад зарим нь эмчлэхэд маш хэцүү байдаг мөн заримдаа амьдралынхаа турш эмчлүүлдэг байна. Тийм учраас таны хүүхэд хараа муутай юм шиг таньд санагдвал эртхэн нүдний эмчид хандан хянуулах хэрэгтэй. Хүүхдийнхээ муу харж байгаа эсэхийг мөн түүний  шалтгааныг хайн нотлох хэрэгтэй. Цагаа олсон эмчилгээ нь хүүхдийн амьдралыг болон харааг хадгалахад маш чухал байдаг.
 
Хүүхдийн харааг муу байгааг илрүүлэх нь яагаад чухал байдаг вэ ? 
Хэрвээ хүүхэд муу харж байвал эрт үедээ эмчлэхгүй бол нүд нь сайн хөгжөөгүй байдаг учраас / залхуу нүд / амблиопи үүсдэг. Тийм учраас нүдийг хожуу үед нь эмчилвэл нүдний хараа сайжрахгүй байж болно. Муу харж байгаа шалтгааныг эмчлэх нь маш чухал, жишээ нь: хугарлын гажиг, болрын цайлт, нүдний дотоод даралт ихсэх, эвэрлэгийн өвчнүүд зэрггийг эрт мэдвэл амблиопигаас урьдчилан сэргийлэх боломжтой. / ретинобластома / хавдрын шалтгааныг эрт илрүүлсэнээр нүдийг авахгүйгээр хялбар эмчилдэг. Хэрвээ илрүүлээгүй бол амьдралыг нь алдахад хүргэж болно.
 
Надад хараа муутай хүүхэд байдаг. Миний бусад хүүхдүүдэд адилхан нүдний асуудал илэрч болох уу? 
Бусад хүүхдүүдэд муу харах шалтгаан илэрч болно. Ихэнх ийм нөхцөл байдал нь удамшлийн шалтгаантай байдаг ба тухайн хүүхдийн төрсөн ах эгч, дүү нарыг үзэн шинжлэх шаардлагатай байдаг. Удамшлын өвчин илэрч байсан бол эцэг эх нь хэрвээ ирээдүйд өөр хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа бол генетикийн зөвлөгөө авах хэрэгтэй.
 
Эх сурвалж: 
Нүдний Сондра Эмнэлэг
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..