© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Өнөөдөр MedBook-т

Хятадаас оруулж ирсэн ихэнх KN95 маск нь АНУ-ын стандартыг хангаж чадахгүй байна

"Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас АНУ-ын эмнэлгүүд сүүлийн зургаан сарын хугацаанд Хятадад үйлдвэрлэсэн хэдэн зуун мянган маск худалдаж авсан. Тэдгээрийн ихэнх нь COVID-19-ийн тархалтын эсрэг аюулгүй, үр дүнтэй биш болохыг олж илэрүүллээ" гэж Анагаах ухааны доктор ECRI-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Маркус Шабакер мэдэгдэлдээ дурьджээ.

ECRI ашгийн бус олон нийтийн байгууллагын чанарын баталгаажуулалтын судлаачид АНУ-ын хамгийн том эрүүл мэндийн байгууллагуудын худалдаж авсан 15 өөр үйлдвэрлэгчийн загварыг тусгасан 200 шахам KN95 загварын маскыг харьцуулан шалгасан байна.

Тэд АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн (NIOSH) гэрчилгээжүүлээгүй импортын маскуудын 60-70% -ийг шалгах ажиллагаа хүрээнд NIOSH сертификаттай N95-уудаас "мэдэгдэхүйц доогуур" байгааг олж тогтоожээ. Эдгээр маскууд нь аэрозолийн тоосонцрын 95% -ийг шүүж чадаагүй нь ингэж дүгнэхэд хүргэсэн байна.

"АНУ-ын стандартад нийцэхгүй маск хэрэглэх нь өвчтөнүүд болон өвчний голомтонд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг халдвар авах эрсдэлд оруулна. ECRI-ийн судалгаагаар эрүүл мэндийн байгууллагууд Америкт үйлдвэрлэгдээгүй эсвэл гэрчилгээжүүлээгүй маск худалдаж авахаасаа өмнө илүү нягт нямбай ажиллахыг зөвлөж байна. " гэж төвийн гүйцэтгэх захирал Маркус Шабакер хэлсэн байна.

ECRI-ийн мэдээлснээр хэдийгээр N95 загварын маскыг АНУ-ын дотоододоо үйлдвэрлэх хүчин чадал нь эрс нэмэгдсэн хэдий ч иргэдийн худалдан авах нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд хангаж чадахгүй байна.

Тус байгууллагаас KN95 буюу бусад NIOSH гэрчилгээгүй маскуудыг зөвхөн COVID-19 өвчтнүүдийг эмчлэхдээ "эцсийн арга хэмжээ" болгон ашиглах ёстой бөгөөд зөвхөн NIOSH сертификаттай N95 эсвэл бусадтай харьцуулах боломжтой эсвэл илүү сайн хамгаалалтыг санал болгодог бусад амьсгалын аппарат байхгүй тохиолдолд хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөсөн байна.

"АНУ-ын зохицуулалтын стандартыг хангаагүй KN95 маскууд нь ерөнхийдөө амьсгалын замын хамгаалалтыг мэс заслын болон даавууны маскаас илүү хангаж өгдөг бөгөөд эмнэлзүйн тодорхой нөхцөлд ашиглаж болно" гэж ECRI-ийн технологи, аюулгүй байдлын дэд ерөнхийлөгч Майкл Аргентиери мэдэгдэлд дурджээ.

Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..