© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
БЗХӨ

Үтрээний бактержил буюу гарднереллёз

Эрvvл эмэгтэй бvрийн үтрээнд олон тооны бичил биет амьдарч байдаг бөгөөд тэдгээр нь микрофлор буюу амьдралын бичил орчныг үүсгэдэг. Эдгээр бичил биетүүд хоорондын тэнцвэр алгадаагүй үед ямар ч аюулгүй.

 

Харин тэнцвэрт байдал алдагдангуут буюу дисбактериоз үүсэнгүүт зарим нэгэн бактер хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч эмэгтэй хvний бэлэг эрхтэнд євчин vvсэх бөгөөд үүнийг үтрээний бактержил буюу гарднереллёз гэнэ.

Ерөнхий

Энэ өвчнийг гарднерелла вагиналис гэх жижиг бактер vvсгэдэг. Энэ бактер нь гол тєлєв шээсний сүв, гадна бэлэг эрхтэнд амьдардаг. Бэлгийн хавьталын  vеэр халдварладаг.

Эмэгтэй хvний үтрээний бичил орчны тэнцвэр алдагдаж, ашигтай нянгуудын хэмжээ нь багасахад  гарднерелла зэрэг ашиггүй бактерууд нь хvчтэй vржиж эхэлдэг.  Гарднерелл нь гонококк, трихомонад, хламид, микоплазмтай хослосон байх нь элбэг.

Энэ өвчнөөр зєвхєн эмэгтэйчvvд євчилдєг. Статистик мэдээнээс үзвэл 18- 50 нас хvртэлх эмэгтэйчvvдийн 20% нь энэ өвчнөөр євчилсєн байдаг юм байна.

Шалтгаан

Vтрээний  бургуй, антибиотик хэрэглэх, үр тогтолтын эсрэг ерөндөг,  үтрээний лаа  лаа зэргийг хэрэглэх үед үтрээний бичил орчны тэнцвэр алдагдах болзошгүй юм. Мөн дааврын түвшин алдагдах, дархлаа буурах, ядаргаанд орох vед бактерийн идэвхжил єсдєг.

Олон хүнтэй учир ургуулж явдаг эмэгтэйчүүдэд гарднереллез vvсэх магадлал нь хамгийн өндөр байдгийг олон жилийн ажиглалт, судалгаагаар тогтоосон байдаг.

Шинж тэмдэг

Эрэгтэйчvvдийн 90%, эмэгтэйчvvдийн 50%-д нь гарднереллез ямар ч эвгvй мэдрэмж  тєрvvлдэггvй. Умаар бактерийг тээгчийн хувьд бэлгийн хамтрагчдаа халдаах аюултай.

Эмэгтэй хvн  гарднереллез євчтэй болсон гэдгээ маш тод нэг шинжээр таамаглах боломжтой. Энэ нь гадна бэлэг эрхтнээс их хэмжээний сааралдуу єнгєтэй, муудсан загасны vнэртэй ялгадас гарах  явдал юм. Vvний зэрэгцээ бэлгийн уруул улайж хавдан шээх, бэлгийн хавьталд орох үед загатнах хорсох шинж мэдрэгдэнэ.

Гарднерелл нь эрэгтэйчүүдэд бараг євчин үүсгэдэггүй.  Зєвхєн ганц нэг тохиолдолд  л  уретрит (шээс дамжуулах сувгийн үрэвсэл) үүсэх нь бий. Энэ тохиолдолд эрэгтэй хvнд ч гэсэн загасны євєрмєц vнэртэй ялгадас бэлэг эрхтнээс нь гарна. Бусад илрэлийн хувьд  уретритийн vед ихэнхдээ илэрдэг хорсох, загатнах, эсвэл зvгээр л шээх vед эвгvй мэдрэмж тєрєх зэрэг шинжvvд ажиглагддаг.

Үр дагавар

Урьд нь эмч нар гарднереллез ямар ч хор нєлєєгvй гэж боддог байсан. Гэвч єнєєдєр энэ өвчнийг умайн дайвруудийн vрэвсэл, эмэгтэйчvvдийн үргvйдэл, зулбах, жирэмсний  болон төрөлтийн хүндрэл vvсэх эрсдэлийн хvчин зvйл гэж  vздэг болжээ.

Оношлогоо

Гарднереллезт байна гэж сэжиглэсэн vед  бэлгийн замын  євчний эмч  эсвэл арьс єнгєний эмчид  заавал хандах хэрэгтэй. Онош тогтооход бэлэг эрхтэнээс наалдац авж шинжилгээнд єгч бактер ургуулдаг. Хэрэв євчтэй хvний наалдацын эсийг микроскопоор харах юм бол тэдгээр нь гарднерелл нянгийн зузаан давхаргаар бvрхэгдсэн байх нь харагдана. Мєн  рН – г хэмжихэд илvvдэхгvй ба хэвийн vед vтрээний орчин хvчиллэг, харин гарднереллезийн vед шvлтлэг байдаг. Эцсийн оношийг изонитрил буюу ялгадасыг ялзарсан загасны vнэртэй болгодог бодисын хариу урвалын тусламжтайгаар тавидаг. Энэ нь євчтэй хvнд эерэг гардаг. Эмч цусны шинжилгээ нэмж бичиж  болох бєгєєд  энэ нь гарднереллезийн vед лейкоцитийн хэмжээ буурсаныг харуулна. Гэхдээ єєр бусад євчний vед ч гэсэн мєн адил зvйл гарах боломжтой.

Эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт

Гарднереллезийг  антибиотикоор эмчлэх бөгөөд витамин, дархлаа сэргээх болон бичил орчныг тэнцвэрийг сэргээх болгох бэлдмэлvvдийг ( лактобактерин болон бифидобактерин) давхар  хэрэглэдэг. Курс эмчилгээний дараа дахин наалдацын шинжилгээ єгєх хэрэгтэй болдог. Зєвхєн тухайн євчтєн  эмчлvvлээд зогсохгvй бvх бэлгийн хамтрагчид нь ч мєн адил эмчлvvлэх нь маш чухал.

Энэ өвчний эмчилгээний талаар энд дарж дэлгэрэнгүй танилцаж болно.

Гарднереллезийн урьдчилан сэргийлэлт нь бусад бэлгийн замын  євчнvvдийн сэргийлэлтээс нэг их ялгарахгvй, үүнд:

1. бэлгэвч хэрэглэх

2. тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийх

3. сэжигтэй бэлгийн хавьталд орснос хойш хоёр цагийн  дараа  бактерийн эсрэг үйлчилгээтэй бодисоор угаалга хийлгэх.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..