© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
БЗХӨ

Цитомегаловирус

Ерөнхий

Дээхэн үед  энэ өвчнийг шүлсээр дамждаг гэсэн үндэслэлээр “vнсэлтийн євчин” гэж нэрлэдэг байсан. Гэвч орчин үеийн анагаах ухаан нь энэ өвчнийг өдөөгч нь шүлс тєдийгvй цус, шээс, өтгөн, үрийн шингэн, умайн хүзүүний шүүрэл болон эхийн сvvнд байдаг гэдгийг тогтоосон юм.

 

Тэгэхээр халдвартай хүний ууж байсан аяганаас уух, секс хийх, алчуураар нь арчихад тусах эрсдэлтэй. Мөн цитомегаловирус нь цус юvлэх болон эрхтэн шилжvvлэх vед халдварлагдах боломжтой.

Иймд цитомегаловирусын халдварыг хамгийн их тархсан халдварт євчнvvдийн нэг гэж vздэг. Судалгаанаас үзвэл хүн амын 20% нь ой хүртэлх насандаа энэ халдварыг авсан байдаг бол 35 насандаа 40% нь, 50 насанд бараг бүгдээрээ авсан байдаг.

Шалтгаан

Цитомегали нь грекээс орчуулбал эс томрох  гэсэн утгатай. Євчний єдєєгч нь Cytomegalovirus hominis вирус нь бүтцийн хувьд герпес буюу хомхой үүсгэгч вирустай төстэй. Зөвхөн таатай нєхцєлд болон тодорхой эсvvдэд л амьдарч vржиж чаддаг. Иймээс халдвар авсан хvн хараахан тэр бүр өвдөөд байдаггүй, вирусын тээгч болдог. Гэвч бие махбодь сулраад ирэнгvvт вирус идэвхжин үржиж эхэлнэ. Цитомегаловирусын нєлєєн дор хvний хэвийн эс хуваагдах чадвараа алдан эрс томордог.

Явц

Цитомегаловирус нь хvний эсэнд нэг л орсон л бол тэндээ vvрд vлддэг. Ямар замаар халдвар дамжсанаас үл хамааран илрэл нь vргэлж нэг янз байдаг. Тодруулбал ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Ихэнх халдвар авагсдад євчин нуугдмал хэлбэрээр явагддаг! Цитамегаловирусыг идэвхжихийн тулд дархлал буурах шаардлагатай.

Хэрэв цитомегаловирус хамрын салст бvрхvvлийг гэмтээвэл нусгайтах євчин бий болдог. Дотор эрхтэнг гэмтээх vед бие сулрах, гүйлгэх, өтгөн хатах зэрэг тэр бүр эмчид хандаад байдаггүй шинж тэмдэг л илэрнэ. Тэгээд ч эдгээр нь хэдэн өдрийн дараа аяндаа алга болдог.

Цитомегаловирус  шээс бэлгийн замын эрхтэнд байрших тохиолдол элбэг. Тийм vед эмэгтэйчvvдэд умай, умайн хvзvv, vтрээ нь vрэвсэнэ. Харин эрэгтэйчүүдийн шээс, бэлгийн замдын эрхтэнд суурилсан халдвар нь ямар ч зовиур, шинж тэмдэггүй байдаг.

Цитомегаловирусын халдвар нь хөгжиж буй үр хөврөлд жирэмсэн эмэгтэйчvvдэд аюултай байдаг бєгєєд учир нь халдвар нь хєгжиж буй vр хєврєлд дамжих боломжтой. Тэгэхдээ хэрэв эмэгтэй нь бvр эрт халдвар авсан бєгєєд халдвар нь сэдэрч хурцдаагvй бол ирээдvйн хvvхдийг вирус гэмтээх магадлал тун бага байдаг. Гэхдээ жирэмсэн vедээ халдвар авсан бол энэ магадлал єсдєг.

Шинж тэмдэг

Цитомегаловирусын халдвар авснаа єєрєє мэдэх бараг боломжгvй. Энэ євчин нь АЗХӨ-тэй ( амьсгалын замын хурц өвчин) адилхан байдаг болохоор халуурч, хамраас шингэн урсаж хоолой өвддөг. Тунгалгын булчирхай, нулимсны булчирхай болон элэг томорч болно. Гэхдээ энэ бүх шинж тэмдэг нь 1-1.5 сарын хугацаанд илэрнэ.

Зарим тохиолдолд євчний цорын ганц шинж нь шvлсний булчирхай vрэвсэх явдал байдаг.

Онош

“Цитомегаловирусын халдварт өвчин” гэсэн оношийг  зєвхєн бэлгийн замын өвчний эмч,  эсвэл арьс єнгєний эмч л тавдаг. Vvний тулд тэр танд вирус илрvvлж чадах тусгай шинжилгээнvvдийг хийлгэх чиглэл єгнө. Цус, шvлс, үрийн шингэн, умайн хүзүү болон үтрээнээс гарах ялгадас, ургийн уснаас дээж авч микроскопын дор томорсон эсvvдийг хайж, эсвэл ПГУ( ДНК – оношилгоо) шинжилгээний тусламжтайгаар вирусыг илрvvлдэг.  Бас нэгэн шинжилгээний арга нь дархлалын арга бєгєєд дархлалын системийн хариу урвалаар цусан дахь вирусыг илрvvлэх арга юм. Цитомегаловирусын шинжилгээг жирэмслэхийг хvсэж буй эмэгтэйчvvд заавал хийлгэх хэрэгтэй.

Эмчилгээ

Цитомегаловирусын євчин нь эдгэршгvй юм. Гэхдээ  бие махбодь дахь вирусын хэмжээг хянаж, өсөлтийг нь тогтоон барьж байх эм байдаг.

Энэ эмчилгээг жирэмсэн, эсвэл жирэмслэхийг зэхэж буй эмэгтэйчvvдэд цитомегаловирус илэрсэн vед тээх болон хєхvvлэх бvхий л  хугацааны туршид явуулдаг. Дархлаа сайжруулдаг бvх л цогц бэлдмэлvvд, тvvнчлэн вирусын vржлийг дарангуйлдаг интерфероны бэлдмэлvvд хэрэглэгдэг. Халдвар авсан жирэмсэн эмэгтэй нь 10-12 хоногийн зайтайгаар шинжилгээ єгєх ёстой.  Мєн ургийн байдлыг байнга хянаж байх нь зvйтэй. Нарийн сонгосон хvчтэй эмчилгээ  болон эмчийн зєвлєгєєг хатуу мєрдєж биелvvлсэн тохиолдолд халдвар хvvхдэд дамжих эрсдэлийг хангалттай бууруулж болдог.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..