© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Сэтгэцийн эмгэг

NMDA-н рецепторын эсрэг энцепалит эсвэл сэтгэцийн анхдагч эмгэг үү?

NMDA-н рецепторын эсрэг энцефалитыг мэдрэлийн анхдагч өвчнөөс ялган оношлоход төвөгтэй хэвээр байгаа ч саяхны судалгаагаар эмнэлзүйн илрэл болон оношлогооны шалгуурт үндэслэн дархлааны эмчилгээ хийлгэх боломжтой өвчтнүүдийг тогтоох боломжтой гэж мэдрэлийн өвчний шинжээчид үзэж байна. NMDA-н рецепторын эсрэг энцефалиттай гэж оношлогдсон ихэнхи өвчтнүүд дархлааны эмчилгээ болон бусад эмчилгээ хийсний дараа мэдэгдэхүйц сайжирсан байна гэж Барселионагийн их сургуулийн судалгаа болон нарийн мэргэжлийн “Каталан” инситутын профессор, Филадельфийн Пенсильванын их сургуулийн мэдрэл судлалын туслах профессор доктор Жосеф Далмау хэлсэн. “Бидний туршлагаар дархлааны эмчилгээнд идэвхтэй байдаг өвтнүүдэд ч маш сайн байдаг ба сүүлийн хэдэн сарын хугацаанд өвчтөнүүдийн 85% -90% эрс сайжирсан гэсэн үг юм” гэж доктор Далмау Америкийн Сэтгэцийн эмч нарын холбооны виртуал шууд хурлын үеэр мэдэгдсэн.

Арав гаруй жилийн өмнө анх тогтоогдож байсан, NMDA-ийн рецепторын эсрэг энцефалит нь ховор, дархлаагаар өдөөгддөг өвчин бөгөөд ихэвчлэн хүүхэд, залуу насанд тохиолдох бөгөөд эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог. Энэ нь өндгөвчний хавдар, тератомитай ихэвчлэн холбоотой байдаг гэж доктор Далмау хэлсэн бөгөөд өвчний 90% орчимд өвчтөнүүдэд сэтгэл мэдрэлийн болон зан үйлийн талын шинж тэмдэг илэрдэг.

Өвчтөнүүд NMDA рецепторын GluN1 дэд хэсгийн эсрэг IgG эсрэгбиеийг боловсруулдаг. Эдгээр ауто эсрэгбиеүд нь өвчний оношлогооны маркер болоод зогсохгүй NMDA рецептортой холбоотой синапсийн дамжуулалтыг өөрчилдөг өвчин үүсгэгч гэж доктор Далмау хэллээ .

Саяхны хэд хэдэн судалгаагаар судлаачид уг өвчинтэй нүүр тулгарах сэтгэцийн эмч нарт туслахын тулд NMDA-ийн рецепторын эсрэг энцефалитын өвөрмөц фенотипийг барагцаагаар тогтоохыг оролдсон гэж тэр хэлэв.

Хамгийн сүүлийн үеийн судалгааны нэгд, судлаачид анагаах ухааны нийтлэлүүдийг шалгаж, өвчтэй 544 хүний дунд хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн шинж тэмдгүүд нь түгшүүр/59% -д ажиглагдсан/, сэтгэцийн шинж тэмдгүүд (ялангуяа хий юм харах сонсох, эмх замбараагүй байдал)/54% -д/; кататони насанд хүрэгсдийн 42%, хүүхдүүдийн 35% -д ажиглагдсан.

 

Берлин хотын судлаачдын хийсэн судалгааны тайланд Доктор Далмау нэмж хэлэхдээ хэд хэдэн, эмч оношлох боломжтой болсон "дохио шинж тэмдгийг" NMDA-ийн рецепторын эсрэг энцефалитын оношилгоонд оруулах боломжтой юм. Таталт, кататони, тогтворгүй байдал эсвэл гиперкинези зэрэг эмнэлзүйн шинж тэмдгүүдийг сонгосноор шинж тэмдгийн эхлэхээс оношлох хүртэлх хугацааг хагасаар багасгаж болох юм гэж судлаачид тогтоожээ.

Шинээр сэтгэцийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн дунд NMDA-ийн рецепторын эсрэг энцефалитын "оношлогооны сэжүүр" болгон авах боломжтой нэгжийн товчлол байдаг.

Доктор Далмау болон хамтран зүтгэгчдийнх нь тоймд бичсэнээр товчлол нь NMDAR-A-г хайхад зориулагдсан бөгөөд нойргүйдэл, сэтгэлийн хөдлөл, түгшүүр, шинж тэмдэг түргэн илрэх, хүүхэд, залуу насанд хүрэгчдийн давамгайлал, сэтгэцийн өвчний түүх (байхгүй) , хэлбэлзэлтэй кататони, сөрөг ба эерэг шинж тэмдгүүд, санах ойн алдагдал, хэл яриа ээдрэх, солиорлын эсрэг үл тэвчил, хорт тайвшруулах хам шинжээс зайлсхийх, мэдээж эсрэгбие (Сүүлийн "А" үсэг нь MRI, тархи нугасны шингэнийг шинлэх, электроэнцефалограм зэргийг багтаасан нэмэлт шинжилгээ гэсэн үг юм).

Өвчин нь үхэлд хүргэж болзошгүй тул доктор Далмау ихэнх өвчтөнүүд дархлаа эмчилгээнд хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд хэрэв таарамжтай бол үндсэн хавдрын эмчилгээнд тусална гэж хэлсэн. Эмчилгээний хамгийн эхний шатны түгээмэл эмчилгээнд стероидууд, судсаар иммуноглобулин, сийвэн сэлбэх орно гэж хэлсэн бол хоёрдугаар шатны эмчилгээнд моноклональ CD20-ийн эсрэг эсрэгбие ритуксимаб ба циклофосфамид орно.

Дархлааны эмчилгээнээс гадна өвчтөнд дэмжлэг үзүүлэх, сэтгэц мэдрэлийн эмчилгээ хийх боломжтой. Бензодиазепин сайн нийцдэг боловч сэтгэцийн эмзэглэл байнга гардаг бөгөөд “цахилгаан гүйдлээр цочроох эмчилгээ” нь эдгээр өвчтөнүүдэд "холимог үр дүн" өгдөг гэжээ.

 

Эдгэрэх үйл явц нь хэдэн сар үргэлжлэх бөгөөд гиперсоми, гиперфагия, гиперсекуал байдал зэрэг хүндрэл илэрч болзошгүй гэж тэрээр нэмж хэлэв.

"Зарим өвчтөнүүд 1 сарын хугацаанд эрс сайжирдаг. Гэхдээ энэ нь тийм ч түгээмэл биш" эрт сэргэлт нь "дохио шинж" байж болох юм хэмээн нэмж хэллээ. Энэ нь суурь NMDA рецепторын эсрэг энцефалитээс өөр зүйл байж болох юм.

Доктор Далмау нь Селлекс сан, Сафра сан, Caixa эрүүл мэндийн төслийн сан, мэргэн эмчилгээний сан зэрэгтэй холбоотой талаархи тодруулгыг өгчээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..