© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Сэтгэцийн эмгэг

АНУ санаачлан Kовид-19 тахалаас шалтгаалан хүмүүс амиа хорлох, сэтгэл мэдрэлийн өвчлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх

Хэд хэдэн холбоо, хувийн секторүүдээс бүрдсэн багийг үндэсний санаачлагаар Ковид-19 тахалаас үүдэн хүн амын дүнд гарч болох амиа хорлох, сэтгэл мэдрэлийн өвчлөлд өртөхөөс хамгаалах зорилгоор байгуулсан. Хамтарсан баг, хүн амыг амиа хорлохоос сэргийлэх Үндэсний Үйл ажиллагааны холбоо (АХСҮАХ), Сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийг хамгаалах, амиа хорлолтоос сэргийлэн Ковид-19 өвчлөлийн хариу арга хэмжээний хөтөлбөр нь  “хамтралын нөлөө болон мэргэшил”-ээр үйл ажиллагааг зохицуулах, “бодит байдал- мэдээлэлд тулгуурласан хамгийн шилдэг туршлага”-ыг олон нийтийн түвшинд дэмжин, хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл, харилцан бие биедээ туслах туслалцааг нэмэгдүүлэх зорилготой.

Энэхүү бүлэглэл нь Жошуа Жордон, Анагаах ухааны эмч, Доктор, сэтгэхүйн эрүүл мэндийн Үндэсний Инстутын (CЭМҮИ) захирал, конгресийн гишүүн байсан Патрик Ж. Кеннеди АХСҮАХ нараар удирдуулна. Тэд хэлэхдээ энэ төрлийн санаачлага нь анхных бөгөөд одоогийн Ковид-19 байдал түүнээс гарах хүндрэл нь тахал дуусан ч үргэлжлэх болохыг онцлов.

Иордон Медискейп Медикал мэдээнд өгсөн ярилцлагадаа “Бид судалгаагаар өмнө тохиолдож байсан гамшиг, тахалын нөлөө нь хүмүүсийн сэтгэхүйн эрүүл мэндэд хэрхэн хүчтэй нөлөөлдөг, дууссан ч олон сар жилээр хүмүүст нөлөөлгө үзүүлсээр байдгийг мэднэ,” гэв.  

Тахал дууссан ч сэтгэл мэдрэлийн эмч нар тахалд өртөсөд тэдгээрийн сэтгэл зүйг засах “хоёр дахь үйлчилэл”-тэй нүүр тулах болон хэмээн хэлэв. Энэхүү тахалаар өвдсөн өвчтөн, эмнэлэгийн ажилчид, бусад өвдсөн сэтгэл зовнол дефресст орсон хүмүүсийг сэтгэл зүйг Ковид -19 дараа анхаарах нь шаардлага зайлгүй гарна.

Энэ өвчлөлийн улмаас тусгаарлагдсан, ганцаардсан, эдийн засгийн хүнд байдалд орсон хүмүүс ч үүнд багтана. “Тиймээс бид өөрсдийгөө, тусламж үзүүлэх нөөц боломжоо хангаж бэлэн байдалд байлгах нь ямар чуал болох нь өдөр өнгөрөх тусам мэдэгдэж байна ”

Саяхан Америк улсын 18-44 насны 8000 гаруй хүмүсийн дунд судалгаа хийн үнэлгээ хийхэд Ковид 19-ээс болж сэтгэл зүй хүнд  байдалд хэдийн орсон гэж дийлэнхи хүмүүс бараг бүгд хариулсан байна. 

Ковид 19 туссан хүмүүсийг эмчилж байгаа эмч нарын хувьд ч сэтгэл зүй үнэхээр хүнд байдалд бас байна.  

Медскейф Медисал мэдээний  газраас Нью Иорк хотын онцгой байдлын хэлтсийн эмч өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр амиа хорлон нас барсан талаар мэдээлсэн байна. Түүний аав хэлэхдээ түүний амиа хорлох болсон шалтгаан нь короно вирусыг тулж эмчилж байсан мөн энэ өвчлөлөөс болж үхэж байгаа хүмүүсийн байдал түүнд нөлөөлсөн гэж хэлсэн байна.

 

“Амиа хорлолтын түвшин нь Ковид 19 өмнө хамгийн өндөр байна” гэж АХСҮАХ мэдээний албанаас мэдэгдсэн байна.

“Энэ тахал нь манай орны сэтгэхүйн эрүүл мэндийн хямралд гал асаах гол хүчин зүйл болж байгаа болохоор манай байгууллага энэ талаар арга хэмжээ авахаар нэгдэхгүй бол болохгүй цаг үе ирсэн байна” гэж нэмж хэллээ.

Жордон мөн энэ амиа хорлохоос хамгаалах үйл ажиллагаанд хариу үйлдэл хийхэд АНУ-ын нэг байгууллага дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй юм.  “Үүний оронд, холбооны байгууллагаараа хүч, чадамж, нөөц бололцоогоо нэгтгэн сурсан туршлагаасаа хуваалцан бие биеээсээ сурч даван туулах ба хувийн салбарын оролцоо чухал нөлөө үзүүлж чадна” хэмээн хэллээ.  

Нэг цэгийн үйлчилгээ

АХСҮАХ нь амиа хорлолтын хувь ихээр өсөж байгаа нь энэ асуудалд үндэсний түвшинд хариу арга хэмжээ аван судалгаа стратегийн төлөвлөгөөнд ажилчдад-суурилсан, итгэлд-суурилсан, эрүүл мэндийн үйлчилгээнд-суурилсан байдлаар тусгах хэрэгтэйг харуулж байна.

Зөвлөлийн комиссийн удирдлага доор, шинэ Ковид-той холбоотой үндэсний санаачлага нь эхэн үедээ дөрвөн гол хэсгийг хамрах бөгөөд эдгээр нь санал бодлоо солилцох, хямралын үеийн анхаарал халамж, амиа хорлохоос хамгаалах болон бодлогыг багтаана. 

Бас нэг өөр хэсэг нь АХСҮАХ-ын вебсайтаар онцгойлон Ковид -19 тахалтай холбоотой мэдээлийг хүргэх ба энэ нь “нэг цэгийн үйлчилгээ” хэлбэрээр маш оон хэсгийг хамарсан үйлчилгээг манай хамтрагч байгууллагууд хүмүүст хүргэх болно,” гэж Жордон мэдэгдэв.

“Эдгээр байгууллагууд энэ үйлчилэлд хамтран ажилласнаар шинэ үзэл санаа, арга шийдлийг олж цаашид ийм төрлийн үйлчилгээ авах шаардалагатай байгаа хүмүүст хүргэх өргөн боломжийг бий болгоно” гэж нэмж хэллээ.

Жишээлбэл, CЭМҮИ нь Ковид-19 үеэр бодит байдалд тулгуурласан шилдэг туршлага бий болгохын тулд теле-эрүүл мэндийн үйлчилгээг илүү түлхүү хэрэглэхийг судалгаанд түлхүү анхаарч байгаа ба эрүүл мэндийн салбарын системүүдэд шилдэг туршлагыг нэвтрүүлэхээр энэ теле эрүүл мэндийн мэдээлэлийг эмнэлэгийн ажилчид хүргэхээр хувийн байгууллагууд нөөцөө бэлдэн ажиллаж байна” гэв.  

Шинэ санаачлага нь эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлэгийн үйлчилгээ, ахмадуудтай холбоотой ажил хэрэгт шилдэг туршлагыг хэрэглэснээр тэдний сэтгэхүйн эрүүл мэндийг хамгаалан үйлчилгээ, үзүүлэгчид гишүүддээ тохирсон шаардлагатай үйлчилгээээр хангах зүйл юм.  “Ингэснээр улс орны сэтгэцийн  эрүүл мэндийн экосистемийг бүхэлд нь цогцоор ажиллуулах  бололцоогоор ханган ажилласнаар тахалаас үүсэж болох сэтгэцэд нөлөөлөх нөлөөллийг бууруулах” болно гэж Жордон мэдэгдэв.

Сэтгэл мэдрэлийн эмч нар энэ үед “өөрсдийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байх” төдийгүй теле эрүүл мэндийн мэдээллийн зохицуулалтыг цаг үеэ олсон баталгаатай нөхцөлд теле харилцааны хэлбэрээр хийх нь нэн чухал байна.

“Энэхүү технологийг ашиглан өвчтөнд мэдээллээ хүргэх тохирсон цаг нь яг одоо юм,” Жордон эмнэлэгийн ажилчид одоо л өөрсдийн сэтгэцийн эрүүл мэнддээ  анхаарах шаардлагатай хэмээв. “Бидэнд эмнэлэг эрүүл мэндийн салбарын  ажилчддаа туслах хангалттай мэдлэг байгаа тиймээс та бүхэнд энэ талаар туслан мэдээлэл мэдлэгээ өргөнөөр хуваалцахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Энэ нь бидний зорилгуудын бас нэг нь юм.”

Жордон Нью Иоркийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч нарын дунд энэ онцгой орчинд тулгарч байгаа асуудлуудаа ярилцах бололцоог олгон ярилцлага зохион байгуулж туслах боломжтой гэдгээ мэдэгдсэн.

Эмнэлэгийн ажилчддаа хандаад “өөрийн сэтгэцийн эрүүл мэнддээ цаг гаргах мөн цаашид ч анхаарах шаардлага гарахыг анхааруулав. Сэтгэцийн эрүүл мэнд гол нь байх болно хэмээв”

Тэрээр хувь хүмүүст энэ тал дээр эртлэн цогц үйлчилгээ үзүүлснээр өвчлөл үүсэх нөлөөллийг бууруулж болохыг бодит байдлаас харж болно.  

“Олон эрүүл мэндийн байууллагууд энэ үйлчилгээг ажилчдад үзүүлж байгаа  боловч, тэд завгүй байдлаасаа болж ашиг тусыг сайн авч чадахгүй байдалтай байна энэ тал дээр жоохон цаг л зарцуулвал цаашид үүсэх эрсдлээс таныг хамгаалах болно.” Жордон эмнэлэгийн ажилчид хандан “та нарт тулгарч байгаа хүндрэлийг бодож үзэн урьдчилан арга хэмжээ авах нэн шаардлагатай байна. “урьдчилан сэргийлэх арга хэмжээ нэн чухал” гэдгийг хэлэв.

Амиа хорлохоос сэргийлэх шуурхай мэдээллийн утас

Эмнэлэгийн ажилчид цөхрөлд орон амиа хорлох санаа орж төрөх үед “мэргэжлийн туслалцаа авахаас илүүгээр найз нөхөд, шашны хүмүүс ханддаг”“ байна.

Хэрэв танд сэтгэл гутарлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд үед хаашаа хандахаа мэдэхгүй бол энэ талаар мэдээлэл өгдөг SuicidePreventionLifeline.org, мөн зөвлөгөө өгөх утас 1-800-273-TALK (8255)  та хандаж анхан шатны зөвлөгөөг авах боломжтой.

”Та энэ мэргэжлийн шуурхай зөвлөгөөний утсанд хандснаар өөрийн амь насыг аврах боломжтой.” Ийм үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд “ энэ төрлийн хүмүүстэй ярилцах цаг байдаггүй” “ганц л зам бол энэ нөхцөл байдлыг хэрхэн сайнаар эргүүлэх вэ гэдэг л зүйлтэй тулдаг” хэмээн  Кеннеди хэлэв.

“Энэ асуудлыг түргэн шуурхай оновчтой шийдэх үндэсний хариу үйлдэлд хамтран ажиллан ирээдүй үеээдээ амиа хорлох, сэтгэцийн эрүүл мэндийн талаар  мэдлэг олгосноор гарч болох аюулаас зайлсхийх үзэл бодлыг өөрчлөх боломжтой юм” гэж  Жордон нэмж хэллээ.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..